Бумрунград Олон Улсын эмнэлэг нь 1980 онд Тайландын Вант Улсын Бангкок хотод байгуулагдсан.
Ази тивээс анх удаа 2002 онд АНУ дахь Олон улсын мэргэжлийн магадлан итгэмжлэлийн “Joint Commission International” байгууллагаар итгэмжлэгдсэн. Энэ нь АНУ-ын эмнэлгүүдийн зэрэглэл тогтоодог 350 гаруй шалгуур үзүүлэлтийн дагуу эмнэлгийн бүх үйл ажиллагааг шалгасны үндсэн дээр олгодог итгэмжлэл юм.
Бумрунград эмнэлэг 2011 онд Олон улсын магадлан итгэмжлэх “ Joint Commission International” байгууллагын итгэмжлэлээр хамгийн өндөр оноо авчээ.
2011 оны 7 сард “ Joint Commission International” байгууллагын итгэмжлэлээр Бумрунград Олон Улсын Эмнэлэг 99,4 оноо авчээ. Энэ оноо нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд өмнө ямар ч эмнэлэг авч байгаагүй өндөр үнэлгээ юм байна.
Бумрунград эмнэлэг нь Тайландын Вант Улсын эмнэлгийн чанарын зэрэглэл тогтоох Hospital Quality Improvement & Accreditation байгууллагаар 1999 онд хамгийн анх итгэмжлэгдсэн хувийн эмнэлэг болсон бөгөөд 2002, 2005 онд дахин итгэмжлэгдсэн.
АНУ-н “Newsweek” сэтгүүл нь Бумрунград Олон Улсын эмнэлгийг 2006 онд Дэлхийн шилдэг 10 эмнэлгийн нэгээр тодруулсан байдаг. Тус эмнэлэгт АНУ-д мэргэжил эзэмшиж, дадлагажин эмчлэх эрхийн гэрчилгээ авсан нарийн мэргэжлийн 200 гаруй эмч ажилладаг. Ази тивээс анх удаа Америк стандартад нийцсэн өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээг боломжийн үнэтэй хослуулж чадсан бөгөөд Америк, Европын жуулчдад хямд үнэ, өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээгээрээ ихээхэн алдартай юм.
Нийт үйлчлүүлэгчдийн 40 гаруй хувийг Америк, Европын жуулчид эзэлдэг бөгөөд тэд эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх эсвэл эмчилгээ хийлгэнгээ амрахаар Тайландын Бумрунградыг зорьдог. Эмчилгээний төлбөр нь гадаад болон дотоодын үйлчлүүлэгчид ижил байдаг.
Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчдээ Тайландын зочломтгой зангаар хүлээн авч, сэтгэлд нь хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Эмнэлгийн цогцолбор нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан маш тохилог орчин, дээд зэрэглэлийн ресторан, зоогийн газар, төрөл бүрийн үйлчилгээний газруудтай. Түүгээр ч зогсохгүй шашны зан үйлийн өрөөтэй.
дэлгэрэнгүй...