Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 2 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Титэм судасны бөглөрөл засах мэс засал

News image

Coronary artery bypass graft Титэм судасны бөглөрөл засах мэс заслыг хийхдээ өвчтний өөрийн цээж, хөл эсвэл шууны артери, венийн...

Энэ төв нь эмэгтэйчүүдийн ердийн үзлэг, тогтмол хяналт, төрөлт, цэвэршилтийн үеийн өөрчлөлт зэрэг бүх насны эмэгчтэйчүүдийн эмгэгийн зөвлөгөө, оношлогоо, эмчилгээг хийдэг.

ЭХ БАРИХ ТӨВ

Тус төвд эх баригч, нярайн өвчин судлаач, хүүхдийн болон тусгай бэлтгэгдсэн сувилагч нарын баг ажилладаг. Төрөх өрөөнүүд нь тохь тухтай, тайван төрөх боломжийг олгосон ба гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжтой. Кесаров мэс заслаар төрөх 4 тасагтай.
Хамгийн сүүлийн үеийн 4 хэмжээст хэт авиан шинжилгээгээр  (4D Ultrasound) ургийг шинжилж, 3 хэмжээст байдлаар харан, хөдлөх бичлэгийг нь хийнэ.
Эмэгтэйчүүдийн төв нь эрсдэл өндөртэй төрөлт болох хоёр болон гурван ихэр, бусад хүндрэлтэй төрөлтийг шийдэх, хүндрэлийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд мэргэшсэн.  
Нярайн эрчимт эмчилгээний тасаг нь (NICU) oлон улсын хамгийн өндөр түвшний магадлан итгэмжлэлийг авсан (Level IIID). Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч нар тусгайлан бэлтгэсэн төрөхийн сувилагч нар таны хүүхдэд хамгийн шилдэг чанартай эмчилгээ, асаргааг үзүүлдэг. Нярайн амь нас, эрүүл мэндийг хамгаалах төхөөрөмж байнга бэлэн байдаг.
Тус төв дээр ургийн гаж хөгжлийг илрүүлэх, эхчүүдэд хөхөөр хооллох зөвлөгөө, төрсний дараах асаргаа сувилгаа, биеийн тамирын дасгал болон хэвийн төрөх талаарх боловсролыг олгодог.
Гадаадын үйлчлүүлэгч нарт хүүхдийн төрсний гэрчилгээ, удаан хугацаанд байх орон сууц болон бусад хэрэгцээт туслалцааг үзүүлэх боломжтой.

women's center

ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХЯНАЛТ

Жирэмсний 1-3, 4-6 дугаар сард “PAPP-A” шинжилгээгээр эхэд дааврын өөрчлөлт байгаа эсэх, ургийн усны шинжилгээгээр ураг эрүүл байгаа эсэхийг тодорхойлдог.
 
women's center

ҮР СУУЛГАЛТЫН ТӨВ

Бумрунград эмнэлгийн үргүйдлийн төв нь хүүхэдтэй болох гээд амжилт олохгүй байгаа хосуудад тусламж үзүүлдэг. Үр тогтоох чиглэлээр мэргэшсэн чадварлаг эмч мэргэжилтнүүдийн баг ажилладаг бөгөөд лаборатори нь орчин үеийн багаж, техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ

Гэр бүлийнхээ тоог зохицуулахад ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨВ тус болно. Энэхүү төв хосуудад тэдний бэлэн байдал, карьер, санхүүгийн байдал болон бусад зүйлсээс нь хамаарч жирэмслэлтийг нь тохируулах боломж олгодог. Энэ төвийн гэр бүл төлөвлөлтийн мэргэжилтнүүд маш их туршлагатай бөгөөд амьдралд нийцтэй, ашигтай зөвлөгөө өгдөг.  

ЦЭВЭРШИЛТИЙН ТАСАГ

Эмэгтэйчүүдийн төвийн нэг тасаг нь цэвэршилтийн төв юм. Энэхүү тасаг таны биеийн байдлыг үнэлж цэвэршилтийн нөлөөг багасгахын тулд тохирох дааврын эмчилгээ хийдэг. Мөн ясны сийрэгжил, бэлгийн харьцааны өөрчлөлт болон эмэгтэйчүүдийн насжилттай холбоотой илрэх шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөө өгдөг.