Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 2 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Нүүр татах мэс засал

News image

Эмнэлгийн хэллэгээр Rhytidectomy гэдэг уг хагалгааг нүүр болон хүзүүний үрчлээг арилгах зорилгоор хийдэг. Мөн нас ахихад хамар болон амны...

Энэ төв нь шээс ялгаруулах системийн өөрчлөлтийг өндөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нар, дэвшилтэт технологийн тусламжтайгаар  хурдан шуурхай, найдвартай оношлож, тодорхой оновчтой эмчилгээ, үйлчилгээ хийдэг.

urology

Зонхилон тохиолддог эмгэгийн оношлогоо, эмчилгээнээс дурдвал:


Түрүү булчирхайн эмгэг:
Нийт эрчүүдийн 50 гаруй хувь нь түрүү булчирхайн үрэвсэл, томрол, хавдар  зэрэг түрүү булчирхайн ямар нэгэн асуудалтай тулгардаг. Аль ч тохиолдолд өвчтөнд зовиуртай байдаг бөгөөд зарим тохиолдолд амь насанд аюул учруулах нь ч бий. Уг өвчнийг эмийн болон лазераар эмчлэхээс гадна мэс заслын эмчилгээг өндөр түвшинд хийдэг.

Бөөрний чулуу өвчин:
Бөөрний чулуу өвчнийг оношлоход хялбар бөгөөд эмчилгээний хэд хэдэн сонголттой. Эмээр, богино долгионоор бутлах, дурангийн болон нээлттэй мэс засал хийх эмчилгээнээс аль тохиромжтойг тухайн тохиолдол бүрт сонгон хэрэглэдэг.

Давсагны хавдар:
MRI болон СТ –ын шинжилгээгээр оношийг нарийвчлан тодорхойлоно. Мөн давсаг дурандах нь шээс ялгаруулах системийн үйл ажиллагааг бодитоор шалгах боломж олгохоос гадна эдийн шинжилгээ авах ач холбогдолтой.  Оношийг тодруулсны дараа дурангийн болон нээлттэй мэс заслыг хийж болно. Давсгийг бүхлээр нь авсан тохиолдолд шээс ялгаруулах эрхтний үйл ажиллагааг алдагдуулахгүй тулд давсагийг шинээр хийдэг.

Шээс задгайрах эмгэг:
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст элбэг тохиолддог эмгэг. Иймд шээсний урсгалын хурд, давсган дахь шээсний даралт, эзлэхүүн зэргийг мөн рентген шинжилгээгээр шээс ялгаруулах замын үйл ажиллагааг шинжилсний үндсэн дээр эмчилгээг хийнэ. Эмчилгээний үр дүнд давсагны үйл ажиллагаа сайжрах болно.