Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 1 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Элэгний C вирусын эмчилгээ

С вирусын эмчилгээг уг вирусын төрлийг тогтоохоос эхэлдэг. С вирусын 6 төрөл байдгаас ямар төрөл болох, мөн 1 мл цусанд...

Өндөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч, цогц эмчилгээ, дэвшилтэт технологи бүхий төв.
 
heart center
 
Тус төвд хийгддэг шинжилгээнүүд:
-    Зүрхний цахилгаан бичлэг;
-    Зүрхний ачаалалтай шинжилгээ;
-    Зүрхний ачаалалтай хэт авиан шинжилгээ;
-    Зүрхний хэм алдагдлын 24 цагийн Холтерийн шинжилгээ
-    Хөдөлгөөнт ортой зүрхний шинжилгээ (tilt table testing)
-    Зүрхний өнгөт хэт авиан шинжилгээ;
-    Титэм судасны комьютер томографийн ангиографи;
-    MRI ангиографи;
-    Multiplane Transesophageal Echocardiography;
-    Цөмийн шинжилгээ – Зүрхний өвчнийг илрүүлэх дэвшилтэт шинжилгээний арга. Радио идэвхит тодосгогч бодис хэрэглэн, өндөр мэдрэг гамма камераар хавхалаганы үйл ажиллагааны болон том судаснуудын цусны урсгалын өөрчлөлтийг илрүүлдэг.  
-    Зүрхний титэм судасны ангиограмм шинжилгээ
-    Зүрхний булчингийн эдийн шинжилгээ
-    Хэм алдагдлын шинжилгээ (Electrophysiology testing)
-    Гүрээний судасны ангиографи
-    Добутаминтай зүрхний ачаалалтай хэт авиан шинжилгээ

Эмчилгээ:
-    Ангиопласти – катетер болон бөмбөлөг ашиглан судасны бөглөрөл засах мэс ажилбар;
-    Эмээр бүрсэн стент – Стент гэдэг нь бөглөрсөн судсыг өргөсгөх зорилгоор хийдэг нарийхан металл гуурс юм. Эмээр бүрсэн стент нь энгийн стенттэй цуг тавигддаг бөгөөд сорвижлыг эрс багасгадаг. Уг стент нь зузаан сорвижлын улмаас артерийн судас битүүрэх магадлал өндөртэй өвчтөнд илүү тохиромжтой.
-    Valvuloplasty – Зүрхний хавхлагын нарийслын үед катетер ашиглан нарийслыг тэлж өгдөг.
-    Титэм судсанд стент тавих,
-    Зүрхний  хэм алдагдлын эмчилгээ (Пэйс мэйкер болон Cardiodefibrillators; Electrophysiology ablation)
-    Гүрээний судасны нарийслыг засах;
-    Зүрхний төрөлхийн гажгийн эмчилгээ.

Зүрхний мэс засал – Өндөр түвшний техник тоног төхөөрөмжийн дор зүрхний цохилтыг зогсоолгүйгээр зүрхэнд мэс засал хийдэг. Ингэснээр гарах эрсдлийг бууруулахаас гадна өвчтөнд сорви бага үлдэх, эмнэлэгт цөөн хоног хэвтэх ач холбогдолтой. Тухайлбал:

Дараах мэс заслууд хийгддэг.
-    Титэм судас залгах мэс засал (Coronary artery bypass)
-    Хавхлага засах болон солих;
-    Ховдол хоорондын болон таславч хоорондын цоорхой бөглөх дурангийн болон нээлттэй мэс засал
-    Зууван цонхны цоорхой бөглөх;
-    Fallot-н дөрвөл гажиг засах;
-    Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах;
-    Судасны цүлхэн засах (Aneurysm repair)
-    Зүрх шилжүүлэн суулгах
-    Зүрх/уушги шилжүүлэн суулгах зэрэг мэс засал.

Хүүхдийн зүрхний мэс засал- Бумрунград эмнэлэг маш өндөр түвшинд шинэ төрсөн нярай хүүхдийн зүрхний мэс заслуудыг хийдэг.

Яаралтай тусламж:
-    Зүрхний шигдээс туссан өвчтөнд 24 цагаар яаралтай тусламж үзүүлдэг.

Урьдчилан сэргийлэх болон нөхөн сэргээх:
-    Зүрхний бүх төрлийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгдөг. Тухайлбал, эрүүл аж төрөх, хөдөлгөөн болон хоолны дэглэм гэх мэт. Мөн зүрхний өвчин туссаны дараах асаргаа сувилгааг өндөр түвшинд хийдэг.