Өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэшсэн 30 эмчтэй бөгөөд бүрэн тоноглогдсон үзлэгийн 5 өрөөтэй.

Тус төвд хийгддэг үйлчилгээнүүдээс дурдвал:
- Урьдчилан сэргийлэх цогц шинжилгээ;
- Нүдний дэлгэрэнгүй үзлэг, шинжилгээ;
- Хүүхдийн нүдний эмгэгийн оношлогоо, эмчилгээ;
- Нүдний жижиг болон томоохон мэс заслууд;
- Нүдний торлог бүрхэвчийн мэс засал;
- Нүдний гоо сайхын мэс ажилбарууд;
- Эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах;
- Хугарлын гажиг засах мэс засал;
- Нүдний болор шилжүүлэн суулгах;
- Нүдний лазер болон лазик мэс засал;
- Төрөлхийн мэт харагдах, хөдөлгөөнтэй хиймэл нүд суулгах;
- Нүдний даралт ихсэлтийн мэс засал;
- Нүдний хялар засах мэс засал;
- Контакт линзний үйлчилгээ зэрэг болно.
Лазик мэс засал:
Бага хугацааны дотор тод харах боломж олгох эмчилгээний арга юм. Эмнэлэгт хэвтэлгүйгээр 30 минутын дотор хийгддэг бөгөөд 95 хувийн амжилттай байдаг.
Нүдний даралт ихсэлтийн эмчилгээ:
Нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор эмийн болон лазер эмчилгээ хийлгэх нь нүдний даралтыг бууруулж, харах чадварыг нэмэгдүүлдэг.
Торлог бүрхэвчийн мэс засал:
Лазер болон бусад дэвшилтэт технологи ашиглан торлог бүрхэвчийн өвчнийг эмчилдэг.
Гоо сайхын мэс ажилбар:
Нүдний өөх авах, зовхины мэс засал зэрэг нэмэлт гоо сайхны мэс ажилбаруудыг хийдэг.
