Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 2 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Нүүр татах мэс засал

News image

Эмнэлгийн хэллэгээр Rhytidectomy гэдэг уг хагалгааг нүүр болон хүзүүний үрчлээг арилгах зорилгоор хийдэг. Мөн нас ахихад хамар болон амны...

Энэ төвд Тайланд болон Олон улсын тэргүүлэх анагаах ухааны төвүүдэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд  ажиллан, хамгийн орчин үеийн техник, технологоор хоол боловсруулах эрхтний эмгэгийн иж бүрэн оношлогоо, эмчилгээг хийдэг.

DSCN


Дэвшилтэт оношлогоо
Оновчтой, нарийн онош бол үр дүнтэй эмчилгээ хийлгэх хамгийн чухал алхам юм. Тус төв нь төрөл бүрийн дүрслэл оношлогоо болон бүх төрлийн дурангийн шинжилгээг хийдэг. Дүрслэл оношлогооны зурагнууд дижитал хэлбэрээр байдаг. Мөн үйлчлүүлэгчиддээ аль болох зовиургүй шинжлэх аргуудыг голчлон хэрэглэхийг эрмэлздэг.
-    Улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний дуран,
-    Бүдүүн гэдэсний дуран,
-    S гэдэсний дуран,
-    Гүрвэлзэх хөдөлгөөний шинжилгээ:
     o    Хоол боловсруулах дээд замын шинжилгээ,
     o    Хоол боловсруулах доод замын шинжилгээ,
     o    Оддын хуниасны шинжилгээ,
-    Улаан хоолойн хүчиллэг байдлын шинжилгээ,
-    Цөсний шинжилгээ,
-    СТ, MRI болон MRA
-    Капсул эндоскопи,

Иж бүрэн эмчилгээ
Тус төв нь элэг, цөс, нойр булчирхайн эмгэг, хоол боловсруулах эрхтний хавдар болох халдварт өвчин, хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг зэрэг бусад хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийг эмчилнэ.