Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 2 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Бөмбөлгөөр судас тэлэх мэс засал

News image

Зүрхний нарийссан эсвэл бөглөрсөн титэм судсыг бөмбөлөг ашиглан тэлэх мэс ажилбарыг balloon angioplasty гэж нэрлэдэг.  Хийгдэх үе шат: Хэсгийн мэдээ...

Хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар дээд зэрэглэлийн үйлчилгээг нарийн мэргэжлийн эмч нараас авах боломжтой.

Хүүхдийн хотхон

Хүүхдийн сэтгэл зүйг өвчнөөс ангид, эмнэлэгт байгаа гэж санагдахааргүй тохь тухтай  орчныг зохион байгуулсан. Ийм орчинд хүүхэд эмчид үзүүлэхдээ чөлөөтэй, тайван байх болно.

Хүүхдийн дуртай төрөл бүрийн өнгө, өвөрмөц хэлбэртэй 14 үзлэгийн өрөөтэй бөгөөд эдгээр өрөө нь хүүхдийн айдсыг сонирхол, баясалаар сольж эмчийн үзлэгийг илүү амжилттай, хялбар болоход нөлөөлдөг.  

Well-Baby Center – нь шинэ төрсөн хүүхдийн үзлэг, дархлаажуулалтыг хийхэд зориулагдсан. Энэхүү хүлээлгийн өрөө нь тусгай орох хаалгатай учир эрүүл хүүхдийг өвчтэй байж болох хүүхдүүдтэй харьцалгүйгээр эмчид үзүүлэх боломжтой.

Kidzone сургалт, цэнгээний төв – Хүүхдийн эмчид үзүүлсэн анхны сэтгэгдлийг эерэг болгох зорилготой бөгөөд эмчид үзүүлэх цагаа хүлээж байх хоорондоо боловсрол, цэнгээний хөтөлбөр үзэж цагаа зугаатай өнгөрүүлдэг. Тус төвийн асрагч нар хүүхдийг зураг зурж, эвлүүлдэг тоглоом, компьютер тоглон, өргөн дэлгэцийн кино үзэж байх хугацаанд тэдний аюулгүй байдлыг харж байдаг.

Хөхүүлэх өрөө – Тав тухтай орчинг бий болгосон бүдэг гэрэлтүүлэгтэй энэ өрөөнд эх хүүхэд хоёр тайван амрах боломжтой.
 
Нэг цэгийн үйлчилгээ -  Үзлэгийн өрөө, эмчилгээний өрөө, эмийн сан болон төлбөр тооцооны төв бүгд нэг дор байрлах ба энд танд болон танай хүүхдэд их тухтай байх болно.

Хүүхдүүдэд хамгийн өндөр түвшний нарийн мэргэжлийн доорхи оношлогоо, эмчилгээг хийдэг:

childrens center* Ерөнхий хүүхдийн үзлэг
* Хүүхдийн харшил судлал,
* Хүүхдийн зүрхний эмгэг судлал,
* Хүүхдийн сэхээн амьдруулах эмчилгээ,
* Хүүхдийн яаралттай тусламж үйлчилгээ,
* Хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлал,
* Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлал,
* Хүүхдийн генетик судлал,
* Хүүхдийн цусны эмгэг болон хавдар судлал,
* Хүүхдийн халдварт өвчин,
* Хүүхдийн неонатологи (эмгэгтэй төрсөн хүүхдүүд)
* Хүүхдийн бөөрний эмгэг судлал,
* Хүүхдийн мэдрэлийн эмгэг судлал,
* Хүүхдийн уушгины эмгэг судлал,
* Хүүхдийн сэтгэл судлал,
* Хүүхдийн үе мөчний эмгэг судлал,
* Хүүхдийн мэс засал
* Тусгай сургалт

Хэвтэж эмчлүүлэх:

* Хүүхдийн хэвтэж эмчлүүлэх тасаг нь 29 ортой,
* Хүүхдийн сэхээн амьдруулах тасагтай,
* Шинэ төрсөн нярайн асаргаа, сувилгааны тасагтай,
* Нярайн эрчимт эмчилгээ,
* Эрт илрүүлэх төвтэй.

Шинэ төрсөн нярайн асаргаа

Шинэ төрсөн нярайн тасгийн байрны тоног төхөөрөмж, ажиллах орчин, эмчилгээ, үйлчилгээг эмч мэргэжилтнүүд нь эмнэлгийн үйл ажиллагааны хамгийн өндөр түвшин болох IIID стандартыг бүрэн хангасан юм.

Мэргэжлийн мэс засалч, эмч нар яаралтай мэс засалд байнгын бэлэн байдаг бөгөөд шаардлагатай бол дөнгөж төрсөн нярайд ч зүрхний мэс засал хийдэг. Мөн нярайн нүдний эмч дутуу төрсөн нярайд түгээмэл тохиолддог нүдний хүндрэлийг эмчилдэг.

Сургалт зөвлөгөө

* Эрсдэл өндөртэй жирэмсний зөвлөгөө,
* Эрсдэл өндөртэй төрсөн нярайн эмчилгээ, хяналт,
* Хэвийн төрсөн нярайн асаргаа, сувилгаа,
* Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаах эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулж зөвлөгөө өгдөг.