Тус төв нь хөхний хавдар, бэрсүү, хөх орчмоор өвдөх зэрэг хөхний бүх төрлийн өвчний оношлогоо, эмчилгээг өндөр түвшинд хийдэг.

Оношлогоо:
- Эмчийн үзлэг,
- Дижитал маммограм болон хэт авиан шинжилгээ,
- Эсийн шинжилгээ,
- MRI,
- Stereotactic биопси зэрэг өндөр түвшний шинжилгээгээр онош тодруулдаг.
Эмчилгээ:
Хөхний хавдрын үед аль болох хөх авах мэс заслаас зайлсхийж бусад төрлийн эмчилгээг голчлон хэрэглэхийг зорьдог. Тухайлбал хавдрын эхэн үед туяа болон хими эмчилгээг хийдэг.

