Бумрунград Олон Улсын эмнэлэг нь 1980 онд Тайландын Вант Улсын Бангкок хотод байгуулагдсан.
Ази тивээс анх удаа 2002 онд АНУ дахь Олон улсын мэргэжлийн магадлан итгэмжлэлийн “Joint Commission International” байгууллагаар итгэмжлэгдсэн. Энэ нь АНУ-ын эмнэлгүүдийн зэрэглэл тогтоодог 350 гаруй шалгуур үзүүлэлтийн дагуу эмнэлгийн бүх үйл ажиллагааг шалгасны үндсэн дээр олгодог итгэмжлэл юм.
Бумрунград эмнэлэг нь Тайландын Вант Улсын эмнэлгийн чанарын зэрэглэл тогтоох Hospital Quality Improvement & Accreditation байгууллагаар 1999 онд хамгийн анх итгэмжлэгдсэн хувийн эмнэлэг болсон бөгөөд 2002, 2005 онд дахин итгэмжлэгдсэн.
АНУ-н “Newsweek” сэтгүүл нь Бумрунград Олон Улсын эмнэлгийг 2006 онд Дэлхийн шилдэг 10 эмнэлгийн нэгээр тодруулсан байдаг. Тус эмнэлэгт АНУ-д мэргэжил эзэмшиж, дадлагажин эмчлэх эрхийн гэрчилгээ авсан нарийн мэргэжлийн 200 гаруй эмч ажилладаг. Ази тивээс анх удаа Америк стандартад нийцсэн өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээг боломжийн үнэтэй хослуулж чадсан бөгөөд Америк, Европын жуулчдад хямд үнэ, өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээгээрээ ихээхэн алдартай юм.
Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчдээ Тайландын зочломтгой зангаар хүлээн авч, сэтгэлд нь хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Эмнэлгийн цогцолбор нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан маш тохилог орчин, дээд зэрэглэлийн ресторан, зоогийн газар, төрөл бүрийн үйлчилгээний газруудтай. Түүгээр ч зогсохгүй шашны зан үйлийн өрөөтэй.
Эмнэлгийн маркетингийн алба нь эмнэлгийн орчинд үйлчлүүлэгчдийг тав тухтай байлгах нь эмчилгээний үйл ажиллагаанд саад болохгүй, харин ч үйлчлүүлэгчид тустай гэж үздэг ажээ.
Менежмент, гадаад харилцаа
Эмнэлгийн үйлчилгээнээс дурьдвал:
Эмнэлгийн орчинд англи хэлийг өргөн хэрэглэдэг ба гадаадын үйлчлүүлэгчдэд зориулсан төвтэй (International Patient Center) бөгөөд эмчид үзүүлэх цаг авах, эмнэлэг, эмчилгээтэй холбоотой мэдээлэллээр хангахаас гадна Монгол, Англи, Тай, Араб, Бенгал, Камбодж, Хятад, Франц, Герман, Япон, Солонгос, Вьетнам зэрэг 15 хэлний 100 гаруй орчуулагч нар эмнэлгийн орчинд үнэ төлбөргүйгээр орчуулга хийж үйлчилдэг.
- Олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ: Бумрунград эмнэлэгт J VAN BREDA, GMC, IMG зэрэг олон улсын 86 даатгалын компанийн үйлчлүүлэгчид үйлчлүүлэх боломжтой ба дээрх даатгалын компанын талаархи мэдээллээр хангадаг.
- Үйлчлүүлэгч угтах үйлчилгээ: Гадаадын үйлчлүүлэгчдийг Бангкоккийн нисэх онгоцны буудлын C талбай дахь “Үйлчлүүлэгч угтах цэг” өвчтөнүүдийг хүлээж авах үйлчилгээ үзүүлдэг. Хүндэт үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас эмнэлэг рүү хүргэх VIP үйлчилгээг үзүүлж болно.
- Аялал жуулчлал: Азийн шилдэг аялал жуулчлалын компанийн нэг Diethelm Travel agency нь эмнэлэг дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өвчтөн болон гэр бүлийнхэнд нь аялал жуулчлалын хөтөлбөр болон байрлах байр, зочид буудлыг зохицуулж өгөх боломжтой.
- Виз сунгахад туслах, электрон шуудангаар мэдээлэл хүлээн авч, хариулах үйлчилгээ зэргийг үзүүлдэг.
Хэвтэн эмчлүүлэх өрөө

- Удирдлагатай ор,
- Орны дээрх өдрийн гэрэл,
- Эмч, сувилагч дуудах бүрэн автомат систем,
- Кабелийн телевизор, телевизорын удирдлага,
- Ус буцалгагч,
- Орон нутгийн болон олон улсын дуудлага хийх телефон утас,
- Сэрүүцүүлэгч сэнс,
- Өвчтэй хүнд тохирсон ариун цэврийн өрөө,
- Хувь хүний эмийг хадгалах хайрцагтай.
|
Эмнэлгийн ор хоногийн төлбөр:
1 хүний өрөө хоногийн – THB 6,330 (180-267 USD),
2 хүнтэй өрөө хоногийн – THB 3,390 (98-110 USD),
4 хүнтэй өрөө хоногийн - THB 2,620 (76-81 USD) байдаг.
Ор хоногийн төлбөрт эмчлүүлэгчийн хоол, асаргаа, сувилгааны зардал багтдаг.
Эдгээр өрөө нь хамт явж буй хүн нь байрлах буйдантай учраас гадаадын үйлчлүүлэгчдэд нэн таатай.




