Сайтанд 1 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Элэгний C вирусын эмчилгээ

С вирусын эмчилгээг уг вирусын төрлийг тогтоохоос эхэлдэг. С вирусын 6 төрөл байдгаас ямар төрөл болох, мөн 1 мл цусанд...

Монголчуудын дунд элэгний хавдар, элэгний өвчлөл их байдаг. Элгийг гэмтээж өвчлүүлдэг B, C вирусын тархалт ч өндөр. Манайхны тоодоггүй энэ вирусын тархалтанд бусад орнууд ихээхэн ач холбогдол өгч, урьдчилан сэргийлж, хүүхэд ахуйгаас нь вакцин хийлгэн дархлаажуулдаг. Элэгний С вирусээ Тайландын “Бумрунград” эмнэлэгт эмчлүүлээд вирусгүй болж, эрүүлжсэн нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнтэй ярилцлаа. Д.Сувдаагийн энэ ярилцлага нь олон хүнд итгэл, гэрэл гэгээ, шинэ мэдээлэл өгөх биз ээ.


-Таныг элэгний C вирусээ эмчлүүлсэн гэж сонслоо. Та энэ тухайгаа ярьж өгөхгүй юу.
-Би элэгний С вирустэй гэдгээ дөрөв, таван жилийн өмнө мэдсэн л дээ. Монголдоо эмнэлэгт хандсан ч үр дүн гараагүй учир, идэвхжилгүй бол гайгүй гэдэг жишгээр явж ирсэн. Харин сүүлийн үед амархан  ядардаг болсон тул гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад, элэгний вирусээ гадаадад эмчлүүлэхээр шийдсэн. Ингээд би өнгөрсөн зургадугаар сард “Бумрунград” эмнэлгийг зорьсон юм. Элэгний С вирусийг эмчлэхэд тодорхой хугацаанд, тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай  юм билээ. Анх очоод вирусээ тоолуулахад 1.4 сая тоологдсон. Эмчилгээ хийлгээд 1 сарын дараа очиход, 400 ширхэг болтлоо буурсан байсан. Сүүлд нь бүр вирусгүй болсон. Гэхдээ вирусгүй  болсон гээд эмчилгээ дуусдаггүй, дараа нь дархлаагаа сэргээх эмчилгээ заавал хийлгэх ёстой юм  байна.
-Вирусын эсрэг ямар эмчилгээ хийдэг юм байна. Нарийн гам барьдаг юм уу?
-Вирусын эсрэг эмчилгээ нь пеги-интерферронийг, рибоваринтай хамт хэрэглэдэг. Энэ  эмчилгээ нь 1 жил орчим үргэлжилдэг. Би анх шинжилгээгээ Улаанбаатарт байрладаг, “Бумрунград”-ын төлөөлөгчийн газраар дамжуулж явуулсан. Тэгээд эмнэлгээс  яг ямар эмчилгээ хийх, хэд орчим төгрөг болох, хэдий хугацаа шаардлагатайг хэлж өгсөн. Тийм болохоор их амар байсан. Эмчилгээ эхлэхээс өмнө эмч, тогтмол хугацаанд  шинжилгээ өгч, дундаас нь хаяхгүй, тууштай явахыг хүссэн.Мөн зарим хүмүүс вирустай гэж оношлогдож очоод эрүүл гардаг гэсэн.
-Дундаас нь хаяхгүй байхыг хүссэн гэнэ ээ?
-Эмчилгээ үргэлжлэх хугацаанд вирусгүй болохоороо зарим эмчлүүлэгчид дундаас нь хаячихдаг юм байна л даа. Энэ нь маш буруу. Вирусын эсрэг эмчилгээ нь маш хүчтэй эмчилгээнд ордог  учраас хүний бие махбод их ядарч сульддаг. Үүний дараа дархлаа сэргээх эмчилгээг заавал хийдэг гэсэн. Би хагас жил дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж, тогтсон хугацаандаа очиж үзүүлэх болно. Дархлаа сэргээх эмчилгээ нь дархлааг өндөр болгож, бүр ХДХВ халдвар ч авдаггүй гэж байна лээ. Иймд С вирусийн эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол дундаас нь хаяхгүй байх нь хамгийн чухал. Тэгээд 3 жилийн хугацаанд вирус илрэхгүй  бол эмчилгээг амжилттай болсонд тооцдог юм билээ. Өмнө эмчилгээнд явж, вирусгүй болсон эмэгтэй хүүхэдтэй болсон гэсэн.
-Эмчилгээний явцад хүндрэл гарах юм уу. С вирус манайхны дунд элбэг. Тиймээс таны өгөх мэдээлэл хүмүүст их чухал байх?
-“Бумрунград”-ын эмч нар бүгдийг нь маш нарийн зааварчилдаг юм билээ. Энэ эмийг уух үед ийм хүндрэл гарна. Үе мөчний эмийг, витаминтай зэрэгцүүлээд уугаарай гээд хэлж өгдөг. Би эмч нарын хэлснийг яг, таг дагаж байсан болохоор хүндрэл гараагүй. Гэхдээ эхний үед амаргүй байсан. Эхлээд нэг сар, дараа нь хоёр сар болоод очих зэргээр үе шаттай явна. Мөн эмчилгээний үед жин хасч, ядарна. Хүмүүс элдвээр хэлж байхад бүү тоогоорой гээд сэтгэл санааны хувьд ч бэлдэж өгдөг. Үнэндээ хүмүүс, бие чинь зүгээр үү гээд эхэлдэг. Үс унах, нүүр сэвхтэх гээд янз бүрийн хүндрэлүүд гарсан. Хүний суурь өвчнийг барьдаг юм шиг санагдсан. Мөн  эмчилгээний үед архи уух, халуун ногоо, өөх, хайрч хуурсан хоолыг эрс хорьдог. Бас янз бүрийн эм уухгүй байхыг захидаг.
Энэ эмчилгээний үр дүнд миний нүдний хар, цагаан нь тодорч, хүмүүс яаж залуужаад байна вэ гэж асууж байгаа.
-Та вирустэй гэж оношлогдоод тэнд эрүүл гардаг тохиолдол байсан гэлээ.
-Ийм тохиолдол хэд, хэдэн удаа гарч байсан гэсэн. Нэг ангийн найз минь надтай хамт явж, шинжилгээ өгөөд,  хариугаа авах үед  эмч “Та ямар зовиуртай  байгаад шинжилгээ өгсөн бэ” гэж асуусан .Найз маань, “В,С вирустэй, архи их уудаг , одоо бараг хавдар болсон байх” гэсэн чинь. Эмч , “Танд баяр хүргэе, элэгний бүх үзүүлэлт чинь сайн байна” гэсэн. Зарим хүмүүс вирустэй гэж очоод, хариу нь эрүүл гарахад үнэмшихгүй, олон удаа шинжилгээ өгч, итгэж  байжээ. Мөн нэг хүн толгой дээр нь юм гараад, хавдар гэж оношлогдоод очиход, суулгаж байгаад авчихсан гэж байсан. Бумрунград эмнэлэг, бид  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эхний аравт багтдаг эмнэлэг шүү дээ итгэлтэй хэлдэг юм билээ.
-С вирусийн эмчилгээний үнэ өртөг их гэж сонссон. Хэд байдаг юм бол?
-Эмчилгээний өртөг бол багагүй. Гэхдээ анхнаасаа гарах зардлаа хэд болохыг мэдэж байсан учраас  гайхаад байх зүйл алга л даа. Би одоогийн байдлаар хорь гаруй сая төгрөг зарцуулаад байгаа. Энэ тоо нэмэгдэх байх. Зарим хүмүүс үнэ нь их байдгаас дундаас нь хаядаг байж магадгүй, тэгвэл дуустал нь зүтгээд, үр дүнгээ үзээрэй  гэж хэлмээр санагддаг .
Мөн Монголд хэдийгээр пег-интерферрон, рибоварин орж  ирсэн боловч, эмчилгээний  явцад гарах хүндрэлүүдийн үед хэрэглэх эм, системтэй хяналт нь байдаггүй юм билээ.Тэгээд ч Бумрунградын үнэ нь Монголтой харьцуулахад, нэг их  зөрүү байхгүй санагдсан шүү. 
                                                                                                                        “Өдрийн сонин” 05.01.2011 №005

Сэтгэгдэл
Шинээр бичих Хайлт
uchralt  - t   |2014-02-04 22:32:51
bi b virvstei virvvs maana itwegjsen bnaa sain emc h baiwal helj tuslaach utasni
i dugaariigna ogooch
zochin   |2013-10-27 01:55:26
C virusee emchlulsen hun odoo yag yamar baigaa bol medmeer bnaaaa
zochin   |2013-10-27 01:55:03
C ??????? ?????????? ??? ???? ?? ???? ?????? ??? ??????? ???????
Зочин   |2012-12-04 06:21:01
????? ????? ??? ????????? ????? ??? ???????? ???? ??????? 3????? ????? ????? ??
?????? ?????? ?????. ????? ???????? 30???? .
Зочин   |2012-05-09 09:10:01
nuruunii diskni durangin hagalgaa heden dollar bol oh bol
Зочин   |2012-07-23 08:42:16
nuruunii disknii durangiin hagalgaa heden dollar b olsniig medsen bol hariu ugch
tusalna uu
daria  - disknii hagalgaa   |2012-11-09 08:30:11
???????????? ??? ???????????? 8000 ?????? ?????? ? ????,??? ?? ?????? ??????????
??? ???? ?? ???????? ???? ??? ?????? ???? ????,??? ??? ??? ?????? ????? ? ?????
????? ???????????,????????? ??? 11,000 ???? ??,????? ???????? ????? ?? ?????,
Зочин   |2012-05-09 09:07:23
oiroltsogor heden togrog zartsulah bol
admin  - hayag   |2012-03-19 09:26:40
Urt tsagaanii zuun urd tald, Trans Bank-tai baishi ngiin 4 davhart bga
bayaraa   |2011-11-30 22:16:17
ene emnelegiin tuluulugchiin gazar ni haana bdiin be helj uguuch?
Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."