Зүрхний нарийссан эсвэл бөглөрсөн титэм судсыг бөмбөлөг ашиглан тэлэх мэс ажилбарыг balloon angioplasty гэж нэрлэдэг.
Хийгдэх үе шат:
Хийгдэх үе шат:Хэсгийн мэдээ алдуулалтын дор хийгддэг бөгөөд 1-2 цаг үргэлжилдэг. Шаардлагатай тохиолдолд өвчин намдаах эм нэмж хэрэглэдэг. Цавь эсвэл шууны артерийн судсаар нарийхан гуурс оруулан зүрхний нарийссан титэм судсанд хүрч жижиг бөмбөлөгийг оруулан хийлэхэд нарийссан судас өргөсөж өгдөг. Шаардлагатай тохиолдолд нэмэлт гуурс тавьж өгдөг.
Мэс ажилбарын үр дүн:
Уг эмчилгээг амжилттай хийснээр зүрхний цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй зүрхний өвдөлтийг намдааж, тогтвортой бус зүрхний бах (стенокардия) өвчний шинж тэмдгийг эмчилдэг. Мөн зүрхний нээлттэй мэс засал хийлгэлгүйгээр зүрхний шигдээс тусах эрсдлийг бууруулж, зарим тохиолдолд бүрэн зогсоодог.
Хагалгааны өмнө болон дараа гарах эрсдлийн талаар эмч зөвлөгөө өгнө. Ваllon аngioplasty нь судас нарийслын шинж тэмдгийн эмчилгээ учраас 6 сарын дараа дөрөвний нэг хувьд нь судас дахин нарийсаж болно. Ингэж ахин нарийссан судсанд уг ажилбарыг давтан хийх эсэхийг эмч үзэж шийднэ. .
Хэрэв титэм судасны бөглөрөл ажилбарын үр дүнд бүрэн тэлэгдээгүй бол зүрхний мэс заслыг хийлгэх нь тохиромжтой.