Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 1 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Бөмбөлгөөр судас тэлэх мэс засал

News image

Зүрхний нарийссан эсвэл бөглөрсөн титэм судсыг бөмбөлөг ашиглан тэлэх мэс ажилбарыг balloon angioplasty гэж нэрлэдэг.  Хийгдэх үе шат: Хэсгийн мэдээ...

С вирусын эмчилгээг уг вирусын төрлийг тогтоохоос эхэлдэг. С вирусын 6 төрөл байдгаас ямар төрөл болох, мөн 1 мл цусанд хэдий хэмжээний вирус байгааг тоолох шинжилгээг хамгийн сүүлийн үеийн техник, технологийн өндөр төвшинд хийдэг ба шинжилгээний зардал дунджаар 500-700 USD  болдог. Шинжилгээний хариу, тухайн хүний биеийн байдал зэргээс хамааран эмчилгээг эхлэх эсэхийг эмч шийднэ. Эмчилгээнд интерферон тариаг тарих, вирусын эсрэг эмийг уухаар хэрэглэдэг. Интерферон тариа нь хамгийн үр дүнтэй гэгдэж буй гахайны ийлдсээс гаргаж авсан бэлдмэл бөгөөд 7 хоногт 1 удаа тарьж хэрэглэнэ. Вирусын эсрэг эмийг өдөр бүр уух ба хэрэглэх тунг эмч хэлж өгнө. Эмчилгээний үргэлжлэх хугацаа вирусын генотипээс хамаарах боловч ихэвчлэн 1 жилийн хугацаа шаарддаг. Энэ хугацаанд 2-4 удаа Бумрунградад очиж шинжилгээ хийлгэж, эмчилгээний үр дүнгээ хянуулах шаардлагатай. Эмчилгээний явцад интерферон тарианы гаж нөлөө гарвал тухай бүрд тохирсон эмчилгээг эмч зөвлөж өгөх ба Монголд байх хугацаанд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй бол төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох боломжтой.