Coronary artery bypass graft
Титэм судасны бөглөрөл засах мэс заслыг хийхдээ өвчтний өөрийн цээж, хөл эсвэл шууны артери, венийн судсыг ашиглан титэм судсанд шинээр холбоос үүсгэн зүрхний судасны цусны урсгалыг сэргээдэг.Хэрхэн хийгддэг вэ?
Бөглөрсөн титэм судасны бөглөрөлийн доод нь талд бага хэмжээний зүслэг хийн нүх гаргана. Хөлийн вен эсвэл шууны артераас авсан хэсгийн нэг төгсгөлийг титэм судсанд гаргасан нүхтэй нөгөө төгсгөлийг гол судастай холбож оёдог. Өөр нэг сонголт бол гол судаснаас салаалсан дотор хөхний артерийн нэг төгсгөлийг нь шууд титэм судсанд гаргасан нүхтэй холбож өгдөг. Ингэснээр бөглөрсөн хэсгээр гүйдэг цус шинэ үүсгэсэн холбоосоор гүйнэ. Нэг удаагийн мэс заслаар 3-4 ширхэг бөглөрсөн титэм судсанд дээрх ажилбарыг хийнэ. Эмнэлгээс гарах үед эмч аль судсанд ямар холбоос хийснээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө.
Мэс заслыг зүрхний үйл ажиллагааг зогсоох болон өндөр багаж тоног төхөөрөмжийн дор зүрхний цохилтыг зогсоолгүй хийж болдог.
Мэс ажилбарын үр дүн:
Энэхүү ажилбарын гол зорилго нь титэм судасны нарийслаас үүсэх хүндрэлүүдийг тухайлбал зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг багасгахад оршдог.

