Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 2 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Бодит үнэ

REAL COST-  БОДИТ ҮНЭ  таны төлөх үнийг бодох найдвартай аргаТаны сонирхсон мэс ажилбарын үнэ хэд байх, түүнд  эмчийн төлбөр, эмнэлгийн...

Photoselective Vaporization of Prostate /PVP/

pvpТоморсон түрүү булчирхайг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь лазер ашиглан авах мэс ажилбарыг PVP гэдэг.  Уг эмчилгээг түрүү булчирхайн хоргүй хавдрын үед хэрэглэдэг.
Хэрхэн хийгддэг вэ?
PVP мэс ажилбарыг хэсгийн, нугасны эсвэл ерөнхий мэдээ алдуулалтын аль нэгийг ашиглан хийдэг ба 20-50 минут үргэлжилдэг. Харин их хэмжээгээр томорсон түрүү булчирхайг авахад арай илүү хугацаа шаардаж болно.

Мэс засалч лазер туяа дамжуулах эндескоп хэмээх гуурсыг оруулж  түрүү булчирхайг лазераар шарж илүүдэл ургасан эдийг авдаг. Зарим тохиолдолд хагалгааны дараа 24 цаг катетертэй байх шаардлага гарч болно.

Хийх заалт:
Түрүү булчирхайн томорлоос шалтгаалан шээс хаагдах, шээсний сүвээр цус алдах, шээсний буцах урсгалаас болж бөөр гэмтэх, шээсний замын үрэвсэл олон дахих эсвэл давсагны чулуу үүсэх зэрэг тохиолдолд хийхийг зөвлөдөг.
Шээхэд хүндрэлтэй болох, шээс задгайрах, шөнө 2-оос дээш шээх зэрэг шинж тэмдгүүд хэр даамжирсан байна вэ гэдгээс хамаарч уг мэс ажилбар хийх эсэхийг эмч шийднэ.
Зарим өвчтөнд мэс засал хийснээс хойш хэдэн долоо хоногийн турш цус алдалт эсвэл цустай шээх нь бий. Энэхүү эрсдэлийг мэс заслын өмнө болон дараа нь эмчийн зааврыг дагаж мөрдсөнөөр багасгаж болно.