![]() |
Эмнэлгийн хэллэгээр Rhytidectomy гэдэг уг хагалгааг нүүр болон хүзүүний үрчлээг арилгах зорилгоор хийдэг. Мөн нас ахихад хамар болон амны ойролцоо үүсдэг гүн нугалаасыг арилгаж өгдөг. Уг мэс заслын дараа 5-10 жилийн хугацаанд урьдынхаас залуу, чанга арьстай харагддаг. Үүнийг дангаар нь эсвэл дух татах, давхраа хийх мэс засалтай хамт хийж болдог. |
Хамар болон амны ойролцоо гүн нугалаастай, мөн унжсан арьстай 40-өөс дээш насны хүмүүс хийлгэх нь илүү тохиромжтой. Гол нь нүүрний ясандаа ямар нэгэн бэртэл, гэмтэл байх хэрэгтэй.
Мэс заслын үргэлжлэх хугацаа – 2-3 цаг
Мэдээ алдуулалт – ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалтын аль нэгийг хэрэглэдэг.
Мэс заслын дараа гарах нөлөө:
- Хэсэг хугацаанд нүүрний арьс хавдах, хөхрөх, нүүр таталдах болон бадайрах, арьс хуурайших зэрэг нөлөө гарч болно.
Мэс заслын шарх эдгэх хугацаа:
- 10-14 хоногийн дараагаас хэвийн амьдралдаа орж болох боловч 2 ба түүнээс дээш долоо хоногийн дараагаас идэвхитэй амьдарч болно.
- Мэс заслаас хойш 3 сар орчим нүүрээ нарнаас хамгаалах хэрэгтэй.
Мэс заслын үед гарч болох эрсдэл:
Бүх төрлийн мэс заслууд ямар нэгэн байдлаар хүндрэл гарч болдгийн адилаар нүүр татах мэс засал ч мөн эрсдэл дагуулдаг. Иймд мэс засал хийлгэхээсээ өмнө эдгээр эрсдлийн талаар эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Гарч болох хүндрэлүүд нь тухайн хүний биеийн байдлаас ихээхэн хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд цөөн тохиолдолд дараах хүндрэлүүд гарч болно. Үүнд: нүүрний булчин болон мэдрэл гэмтэх (ихэвчлэн түр хугацаанд, цөөн тохиолдолд байнгын), халдвар авах, цус алдах, сорвитой эдгэх, хуйхны ирмэг тэгш биш хэмтэй болох зэрэг орно.


