Бумрунград Олон Улсын эмнэлгийг зорих Монголчуудад үйлчилгээгээ ойртуулах зорилгоор 2007 онд Төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод нээсэн. Төлөөлөгчийн газартай болсноор Монгол Улсын иргэн дэлхийн хаана ч ажиллаж, амьдарч, сурч байгаагаас үл хамааран тус эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болсон.
Бид эмнэлгийн албан ёсны төлөөлөгч учраас бүх үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлдэг бөгөөд Монголчууддаа өндөр түвшний, чанартай, дээд зэрэглэлийн эмнэлгийн цогц үйлчилгээг боломжийн үнээр нэг дороос авах бололцоо олгохын төлөө ажилладаг.
Төлөөлөгчийн газар нь:
- Тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, мөн энэ талаар сонирхсон асуултанд хариулт авч өгөх,
- Үйлчлүүлэгчийн материалыг эмнэлэг рүү явуулж тохирсон оношлогоо,
эмчилгээг санал болгох, эмчилгээний зардлын талаар урьдчилсан байдлаар хариу авч
өгөх;
- Эмчилгээнд явж байгаа үйлчлүүлэгчдийн эмчид үзүүлэх цаг, өдөр товлох,
- Онгоцны тийз захиалах;
- Бангкокт байрлах зочид буудлын захиалга хийх;
- Тайландын олон улсын нисэх онгоцны буудлаас захиалсан зочид буудал хүртэл үнэ
төлбөргүй таксины үйлчилгээ зохицуулах;
- Хүнд өвчтнийг онгоцноос түргэн тусламжийн автомашинаар тосуулах;
- Эмчлүүлээд ирсний дараа тухайн хүнд ямар нэгэн өөрчлөлт илэрвэл эмчтэй нь эргэж
холбогдох, шинжилгээний хариу явуулах, зөвлөгөө авах, эм захиалах зэрэг үйлчилгээг
үзүүлнэ.
Бид үйлчлүүлэгчийхээ нууцыг чандлан хадгалдаг. Бидэнд үйлчлүүлэгчийн эмнэлэгт хийгдсэн шинжилгээ, эмчилгээний тухай мэдээллүүд байдаггүй бөгөөд хэрэв үйлчлүүлэгч эмчилгээ, оношлогооны талаархи мэдээллээ авах хүсэлтээ илэрхийлвэл зохих журмын дагуу эмнэлэгт уламжлан авч өгдөг.
Манай төлөөлөгчийн газрын үзүүлсэн үйлчилгээнээс ямар нэгэн төлбөр авдаггүй бөгөөд эмчилгээний төлбөр дээр нэмэлт төлбөр гарахгүй.
Монголчуудад амжилттай хийгдсэн мэс засал, эмчилгээнүүдээс дурдвал:
• Зүрхний титэм судасны нарийслын эмчилгээ, зүрхний төрөлхийн цоорхой нөхөх, хавхлага засах болон солих мэс засал, зүрхий хэм алдагдлын үеийн пэйсмэйкер суулгах мэс засал;
• Нурууны зөөлөн эд, дискний гэмтлийн мэс засал;
• Элэгний С вирусын эмчилгээ;
• Элэгний цирроз, хавдрын эмчилгээ;
• Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин болон умайн хавдрын эмчилгээ;
• Хэнгэрэг нөхөх, гүйлсэн булчирхай авах мэс засал;
• Гоо сайхны мэс ажилбарууд;
• Сэргээн засах эмчилгээ;
• Бөөр шээсний замын эрхтний эмгэгийн эмчилгээ, мэс засал;
Виз: 6 сараас дээш хугацаагаар хүчинтэй гадаад паспорттой Монгол Улсын иргэн Тайланд улсад 30 хоногийн дотор визгүй зорчино. Хэрвээ 1 сараас дээш хугацаагаар эмчилгээнд явах бол Монгол дахь Тайландын өргөмжит консулын газраас урт хугацааны виз авах боломжтой. Мөн Тайланд дахь Монгол улсын элчин сайдын яаманд материалаа бүрдүүлэн өгөхөд Тайландад виз сунгуулахад тусалж өгдөг.